Заваан ханиадыг яаж хурдан эмчлэх вэ?

нийтлэл түгээх

Намрын сэрүү аль хэдий оржээ. Тун удахгүй өвлийн хүйтэн болоод хүссэн хүсээгүй агаар бохирдож утаа нөмөрнө. Энэ үед ханиад дэгдэж нэгэнт хүрсэн ханиад удаан явцтай дахилт хурдан байдаг болоод байгаа.

Нэг ангийн 2-3 хүүхэд ханиадтай байхад тархалт хурдан явагдана. Тиймээс одооноос хүүхдийнхээ дархлааг дэмжиж хүйтэнд дулаан хувцаслаж, витаминлаг хоол хүнс, мультивитамин сайн өгч ханиаднаас сэргийлцгээе.

Хүн бүр тус бүрдээ айл өрх болгон хувьдаа хүүхэд тус бүрдээ анхаарал тавьж ханиаднаас сэргийлцгээе. Өрх бүр тус тусдаа сэргийлж чадвал дэгдэлт бага байж үнэтэй эм тарианд таны мөнгө урсахгүй шүүдээ.

Нэгэнт таны хүүхэд ханиад хүрсэн бол сайн эдгэртэл нь гэрт нь байлгаж сайн асрах хэрэгтэй. Энэ нь нэг талаас таны хүүхдэд хэрэгтэй нөгөө талаас бусдыгаа хүндэлж байгаагийн илрэл юм шүү!

Ингээд эмчилгээг зураг хэлбэрээр хүргэж байна.

 

1. Ханиад хүрсэн үед би их сульддаг. Мөн халуурах нь элбэг. Тиймээс та халуурсан үедээ халуунаа үзэж бас хүйтэн жин тавиарай.

2. Ханиадны улмаас олон хоног халуурах нь элбэг.

3. Та мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

4. Ханиад хүрсэн үед сайн унтах нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх болно.

5. Сайн цэвэршүүлсэн ус уух хэрэгтэй. Ханиад хүрсэн үед биеийн шингэн их алдагддаг.

6. Витамин С уух. Дархлаа дэмжих болно.

7. Цэвэр агаарт гарах.

8. Ханиад хүрсэн үед гэдсээр хатгуулан өвддөг. Тиймээс энэ үед гэдсэн дээрээ халуун жин тавиараарай.

9. Халуурсан үедээ хүйтэн жин тавих.

10. Давс эсвэл иодтой усаар амаа ойр ойрхон зайлах.

11. Та жимсний гаралтай цайг халуунаар уух хэрэгтэй.

12. Халуун усаар нүүрээ утах. Ханиадны улмаас хамар битүүрэх нь элбэг уг бэрхшээлийг халуун уур шийдэх болно.

13. Зөвхөн баталгаатай газраас эм худалдан аваарай.

14. Ханиад хүндэрсний улмаас хатгаа тусах нь элбэг. Тиймээс та эм уухгүйгээр тариа хийлгэх нь илүү үр дүнтэй.

15. Ямар ч төрлийн өвчин туссан бай та хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй.

16. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх.

 

Эх сурвалж [emch.mn]

 

Comments

comments