Хүүхдэд тань дараах шинжүүд илрээд байгаа биш биз?

нийтлэл түгээх

Нарны элч буцаж сэрүүн болж байгаатай холбоотой Д витамины дутагдал хүн бүрд үүсч эхэлдэг учир бага насны хүүхдүүд рахит тусах магадлал нэмэгддэг. Рахитын үүсэх гол шалтгаан нь Д витамины дутагдал байдаг. Рахит нь хүүхэд заавал төрсний дараа илэрдэг өвчин биш юм.

Жирэмсэн эх хангалттай витамин, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа амгалан тайван байлгах, цэвэр агаарт гарч өөртөө хэр анхаарал тавьж байна төдий хэрээр витамины дутагдалгүй эрүүл хүүхэд төрөх болно.

Төрсний дараа хүүхдээ хөхөөр нь сайн хооллох, өдөр болгон бага багаар дасгаж нар салхинд сайн гаргаж байх, усанд оруулсны дараа цонхны нарны гэрэлд задгай байлгаж биед нь тос түрхэж массажлах зэрэг арчилгаа асаргаа маш сайн хийж байх хэрэгтэй байдаг. Д амин дэмийг нарнаас арьсаар дамжуулж ихэнх хэсгийг авдаг тул зун 6,7,8, саруудад хүүхдийнхээ биеийг наранд бага багаар дасгаж шарах нь маш чухал.

Хүйтний улиралд хүнсээр дамжуулан Д амин дэмийг хүүхдэдээ нэмэлтээр сайн өгч байх хэрэгтэй.
Хүүхэд хөхөө хөхдөө хөлрөх, амархан цочих, уйламтгай болох, унтаж чадахгүй байх зэрэг нь рахитын шинж байх тул эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Мөн хөл дотогш мурийх, гадагш сарий болох, цээж ургаш төвийх, толгой томрох, гарын үе томрох зэрэг үе, ясанд өөрчлөлт орох нь рахитын шинж юм. Хүнд шатандаа орвол хөлд орохгүй насан туршийн суунга болох аюултай тул тоохгүй орхих нь маш буруу юм. Иймээс мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Comments

comments